Аз жаргалын эрэлд...

. 2013-06-12 - Би халширдаггүй хүн

Харахад даруухан, хэрийн зүйлд яаран хөдөлдөггүй, буурь суурьтай мэт харагдавч чухамдаа би их дүрсгүй хүн л дээ. Эх эцгээс минь надад заяагдсан дөлгөөн төрх, тулхтай төлөвшил намайг бусдад нухацтай, бодь хүн мэт харагдуулдагч “гэнэн, сониуч ” бяцхан охин дотор минь нуугдсаар байгааг хэн ч олж мэддэггүй.

Тиймээс ч “болохгүй” гэдэг хориг надад “яагаад болохгүй гэж” гэсэн асуултын нэхэлтэй тусдаг. 5 настай байхдаа би автобусны цонхны хүрээ төмөрт хэлээ нааж байсан юм. Хэдийгээр ээж мааньболохгүй гэж хичнээн захисан ч би эсрэгээр нь хийж, харин ч долоож турших зүйлийнхээ төрлийг  бодож олсон байл...

Шууд холбоос

. 2013-03-21 - Дахилт


Нуугдаад л нүүгээд л тэр дээгүүр

Нуур ус, далай тэнгист төрхөө толидон, толидон шургалсаар

Газрын хөрс, судал, судас бүрээр нь нэвчин амьсгалсаар, шингэсээр

Навчинд  бяцхан нахиа болон мэндэлж наранд дахин дурламаар...

Намайг халуунаар төөнөх өнөө л түмэн цацраг бүрээс нь ичингүйрч

Хулснаас ч гоо, хуснаас ч цагаахнаар түүнрүү тэмүүлсээр урьдынх шигээ

...
Шууд холбоос

. 2013-01-04 - Магадгүй чи цэцэг


Намайг л гэж чи тэндээс ирсэн байх                                                                  
Нас буян гуйдаг бурхны дэргэдээс зугатсан байх

Алгаа хавсран гуйсан авралын минь оронд
Алгуурхан, бүр дотроос минь надруу зүглэсэн байх
Би үнэндээ чамайг хүлээгээгүй
Бэтгэрч, санах, догдлох, гомдлохыг би мэддэггүй байсан
Гэхдоо одоо  харина гэвэл чинь дагаад л ниснэ...

Битгий... гэж гуйхгүй ээ зүгээр л нисчихнэ
...

Уйлагнасан тэнгэрийн нулимсыг  чи л миний гараар арчуулж
Урьд минь дэлгээтэй ноорхой номноос шинэ хуудас нээлгэсэн шүү дээ...
Бяцхан гар, булбарай цэцэгсийн дэлбээ зүүдэнд минь дандаа...
Шууд холбоос

. 2012-12-19 - Уучилна гэдэг ухаан

Уучилна гэдэг том ухаан. Урвагчийг, ухаан муутыг, увайгүй амиа хичээгчийг ер нь бүгдийг уучилна  гэдэг ухаан. “Ухаан” гэхээр энд ямар нэгэн шинжлэх ухаан, эсвэл гүн ухаан ярих гэсэнгүй. Зүгээр л хүн хүндээ хандсан уужуу, өгөөмөр, тэнүүн сэтгэлийн тухай ярих гэсэн юм. Харамсалтай яагаад ч юм тал шигээ сэтгэлтэй, тэнгэр шиг тэнүүн ард түмэн гэж дэлхий дахинд гайхагддаг монголчууд бид энэ үнэт чанараасаа хором хормоор холдсоор байх шиг.

Өдгөө бид битүү түгжрэлтэй хотын замд бие биенээсээ уралдан, дуут дохиогоо хангинуулан дайралдаж, улаан гэрлээр урагшаа зүтгэх хүүхэд, хөгшдийг хараах- ээжи...

Шууд холбоос

. 2012-09-26 - Шингэмээр...

 

Гар хөлрөөд бие  чичрээд хэрэг алга

Гадаа халуу шатавч сэтгэлд идэр ес тачигнана

Нүдээ аниад  ч амрах сөхөөгүй тархинд бараан зах шуугиж

Нүүрлүү унжсан үс хормын төдий цайж нүцгэн үнэнийг илчлэх

Гэдэс цатгалан ч зүрх өлсгөлөнгийн хэмнэлээр лугшиж

Гэртээ хэрнээ хамаг сүр хорвоогоос ангид тэнүүчлэнэ

Уур мэт савсах халуун тунгалаг биеэ хураагаад би

Усан дусал эсвэл шүүдрийн ус болон бусдын өлмийд шингэмээр...

                                                                                                 

...
Шууд холбоос

. 2012-09-07 - Жаргаах зүрхэн /чамдаа/


Хүдэн татсан сарьдаг байлаа хө
Хүний нутгийн хангай юу даа хө

Хүслэн татсан амраг чи минь ээ
Хүрэн зүрхний уяа юм даа
хө

Будан татсан халил байлаа хө
Бусдын нутгийн хавтгай юу даа хө

Буцан харьсан учрал ирлээ хө
Булиглах зүрхээ жаргаана шүү дээ
хө

Салхин сэнсрэн исгэрч байнаа хө
Санаа бодлыг дэнслүүлнэ дээ хө
Санан гансрах би чинь ээ хө
Сайхан чамдаа тэмүүлнэ дээ хө

Зүслэн дассан амраг чи минь ээ хө
Жаргаах зүрхний эзэн юү дээ хө


   Жич: өөриймшүүлэв   /Жаргаах зүрхний эзэн сайхан амьтан чамдаа.../


                                                              
 



...
Шууд холбоос

. 2012-08-20 - Халгай гоё цэцэг...



Миний бодлоор энэ хорвоод эрчүүд байхгүйсэн бол хичнээн сайн, тавтай, тухтай байхсан. Уурлаж ундууцах шалтгаан байхгүй. Мэдээж би өөрөө хэн нэгэн сайхан санагдсан бүсгүйгээ хайж, гүйсээр байж өөрийн болгоод түүнийгээ хүсэмжлэн хайрлана. Тэрсүүд мэт боловч эр хүйсийг би үзэн ядаад удаж байна. Учир утгагүй бүдүүн хатуун дүртэй гарууд... Үнэн хэрэгтээ өндөг шиг хэврэгхэн, өрөвдмөөр хайр халамжийн наранд ургагч эмзэгээс эмзэг ургамлууд...Өвдөлт, ганцаардалт, үзэн ядалт гэдгийг тэд оромддог. Тэдний хажууд сарнай, цахирмаа, кактус гээд... энэ мэдээж сайхан үнэр өнгөтэй цэцэг биш л дээ гэхдээ л ховор...

Шууд холбоос

. 2012-08-13 - Ийм намараар...



Ийм нэг намараар

Навчис наранд дурлан хэрхэн хагсарч үхэхийг хармаар...

Надаас холдох бас ор үл олдох дурсамжаа хаа нэгтээгээс хаймаар...

Намаг балчиг харанхуйн  гүнд хав халуун байгааг мэдрэх... тэсч ядмаар...

Ганцаараа баахан хэсүүчилмээр балгас, туурь хуучин сүмээр

Гандсан үсээрээ цэцэг сүлжиж газарт тарин ургахыг нь хүлээмээр...

Нуураа орхин өөдөө тэмүүлэх шувуудад атаархах хэрнээ зүхэх

Нүцгэн биеэрээ  ус ундаалан  цөөрөмд баахан шумбамаад

Өрөөсөн жигүүр,  үл үзэгдэгч гэрэлт титэмтэйгээ ярьсаар  ойн жимээр гэлдрэх...

Гэрэл гэгээгүй гэюүрсэн тэнгэрийг уйлтал нь ширтэж, салхи үүсгээд

Гэртээ ч оролг...

Шууд холбоос

. 2012-07-19 - Дурсамжаа эвхээд





Үсээ задгайлаад өдөржин гэртээ өнжив
Өрөөсөн ээмэг сольсон оймсоо баахан ширтэж дурсамжаа баадагналаа
 Будаж гангалах дуртай  багын зангаа түр хойш эвхээд
 Бүртийх ч үүлгүй тэнгэрийн хаяанд од түгтэл  ширтлээ би...



 
Шууд холбоос

. 2012-07-18 - Миний бурхаан


Ээжээ охин нь тандаа хайртай энэ цэцэгс газартаа үндсээр холбогддог бол би тантайгаа хүйн сэтгэлээрээ уяатай

Энэ ус мөрд булгаас эхтэй бол энэ бие минь танаас ундрагатай юм
Ээжээ охин нь тандаа хайртай
Сүү тань миний ус юм ээжээ, сүүдэр тань миний нөмөр юм ээжээ
Сүсэглэж мөргөн тэнгэрт даатгах тань миний  аврал юм ээжээ

Сүүгээ хатаан уйлагнах минь миний гандалт  юм ээжээ

Энхрий охиноо бүү гандаагаач ээжээ, эмгэн болсон ч сүүдэрт тань бүлээсч
Энх шаргал сүүнд тань дэвтмээр байна ээжээ
Сүү, сүнс, сүж сэтгэлээ наддаа шингээсэн сүслэх ганц шүтээн ээжээ
Тандаа би хайртай ...
Шууд холбоос

Миний тухай

Яг лянхуа шиг урганам... амьдарнам...

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Хуудас: 1 » Нийт: 3
Өмнөх | Дараагийн