Аз жаргалын эрэлд...

. 2012-05-03 - Хэнд ч юм, яагаад ч юм...

Хэнд ч юм яагаад ч юм гомдоод, гомдоод байгаагаа хэлье гэхээр гомдсон шалтгаан үл олдоно. Хэн нэгэн,  нэгэнтээ хүнд гомдох нь тэнэгийн зан гэж хэлсэнчлэн би усан тэнэг хүн юм шиг байна. Учир нь дотор минь хачин жигтэй лүглийж, дүнсийгээд нартай өдөр ч сүүдэртэй мэт. Эргэн тойрон хүмүүс инээлгэх гэж хичээсэн ч хар дарсан зүүд шиг гайтай бөглүү гуниг бэтгэрэлт элэг, зүрхэнд минь нэвт шинэчихсэн юм шиг арилж өгөхгүй нь. Яг л шарталтын маргаашийн зовиур шиг яаж ч болохгүй өвтгөөд байна. Би гуниглаад байна.


Яг юунаас болсноо хэлж мэдэхгүй ээ. Магадгүй, зүгээр л бусад шиг “таарсан, таалагдсанд тооцогдсон “ хүнтэйгээ суугаад танхил хонгор царайлаад явж чадахгүй дээ. Хайргүй ч. Хэзээ нэгэн цагт хайрлана гэж найдаад хүний авааль гэргий болж “Дархан бэр” энэ тэр гэсэн дааж давшгүй үүрэг хариуцлагыг үүрч, дандаа сэтгэл дундуур амьдрах аймаар хувь тавилангаас айсандаа.  Эсвэл  дэгжин ичгүүргүй хүүхнүүдэд нөхрөө алдчих вий гэж айн өдөр шөнөгүй харддаг өрөвдөлтэй эхнэр болчихгүйн тулд ганц бие ганхаж, гунхаж яваадаа гуниглаад байгаа байх. Юутай ч би их гунигтай байна. Өөрт гунигтай санагдсан энэ бүхнээсээ зугтаж халгасаар өрөөл бусдын сайн сайханд “Үнэндээ, өөрийн тодорхойлсноор” гуниг гомдолд нь шунан дурлаад байгаадаа өөрөө өөрөөсөө ичээд байна. Өөрийнхөөсөө зугатсаар, өрөөлийн гуниг уйтгараас хуваалцах үнэндээ надад гунигтай, гомдолтой байна.  Юутай ч би гунигтай байна шүү...


Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

. 2015-02-16 -

Бичсэн: Зочин
Чамд буруу үгүй шүү дээ ...
. Шууд холбоос

Миний тухай

Яг лянхуа шиг урганам... амьдарнам...

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 16 » Нийт: 30
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax