Аз жаргалын эрэлд...

. 2012-05-10 - Нэгэн жаал хүүгийн тухай

 

Нэгэн жаал хүү бий. Өнгө зүсээр бусдаас ялгарах зүйлгүй. Харин бяцхан хоёр гараа хавсран залирах нь бусдаас тэс өөр. Яг л халтар арвай шиг. Энгийн хэрнээ эгдүүтэй, эгэлгүй.


Тэр буйдхан газар ганцаархнаа амьдардаг. Оромж гэр нь гэж яг л “ногоон эрэг” /кино/-ийнх шиг өвс навчаар бүрхэгдсэн “өглөө, өдөр, үдэш, шөнө” бүгд чанараараа мэдрэгддэг тэнд нь. Салхи хүүгэх, бороо зүсрэх,  цас лавсах, болжмор жиргэх, яргуй нүдлэх, гол урсах, загас үржихийг хүртэл тэр сонсдог.  Тэр өдөр бүрийг нэг маягаар угтдаггүй ч дандаа нараас түрүүлж босоод нарыг сэрэхийг эрмэлздэг.  Харин шөнө болохыг тэсэн ядан хүлээдгийнх нь нууц. Мичид зургаа, Долоон бурхадаар үүр цайтал үлгэр яриулдагт бий.


Тэр ерөөс унтахыг хүсдэггүй унтана гэдэг  түүний  хувьд  өөрөөсөө төөрч өрөөл бусдын тавилангаар хэсэг тамлагдахын нэр.  Гэнэ алдан зүүрмэглсэн даруйдаа тэр энэ ертөнцөөр хэрэн хэсч, элдвийн дүрд хувиран хэн байснаа мартагнан цахлай, далайн хөөс, завь, завхай эм, лам, хана, бөөс, хир буртаг, архины лонх гээд есөн шидээр хувирч яг л бирд шиг билэг танхай ч хэн нэгний эрхшээлээр зовж гүйцэнэ. Ерөөс түүний хувьд унтана гэдэг үхэлийн өмнөх дэмийрэл гэсэн үг. Гэхдээ хэзээ нэгэн цагт унтах хэрэгтэй. Үнэнтэй нүүр тулах ёстой гэдгийг тэр бяцхан амандаа тарни мэт бувтнаастай. Гэвч үнэн гэж чухам юу болохыг тэр цөөрмийн усанд тольдсон царай нь яагаад үргэлж бяцханаараа байдгийг ойлгосон цагт олдоно гэж боддог. Даанч ойлгох цаг хэзээ ирэхийг хүлээж ойр ойрхон цөөрөмрүү гүйдэг байснаа больж эрвээхэйтэй хөөцөлдөн цэцэгсийн үнэрт мансуурч, хүрхрээнд шумбан тоглох нь түүнд илүү зугаатай санагдах болоод удаж байгаа. Гэхдээ л  үдэш гэрлүүгээ харих замдаа цөөрмийн усанд туссан царайгаа хурдхан өтөл болж үнэнийг ойлгуулаасай гэж хүссээр, цөхрөнгөө бартал хүлээж байгаа тэр цаг ирэхийг хүлээхийн тулд  ахиад  л “өглөө,өдөр,үдэш, шөнө”-ийг хэдэнтээ элээхийг тэр мэдэхгүй. Харин энэ ужиг асуудлыг мартагнахын тулд үлгэрээ сонсохоор “Үлгэрч ододын хаалгач” “Алтан гадас”-ыг үүдээ нээж өгөхийг хүлээн тэнгэрийн зэвхий заадсыг ширтэн оромжныхоо оройд дээр тухлан хэвтэнэ.../үргэлжлэл бaйх/

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

. 2013-11-28 -

Бичсэн: Magad sain... (зочин)
urgeljleliig sonsohson...
. Шууд холбоос

Миний тухай

Яг лянхуа шиг урганам... амьдарнам...

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 15 » Нийт: 30
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax