Аз жаргалын эрэлд...

. 2012-07-18 - Явахыг чинь тэвчиж, ирэхийг чинь хүлээх


Явахыг чинь тэвчиж, ирэхийг чинь хүлээх

Яг зүрхний ховдлоос цагаан тагтаа дэрхийн үргэх шиг сэтгэл хоосорч чамд гомдох

Яагаад ийм зүйл болов гэж элгэн тушаа өвдөхийг гайхшрах, гансрах

Яг л сүү усанд уусч зэгэл болох шиг чиний хэнэггүйдэлд дасах, дасгах

Өөрөө өөрийгөө гээж буйгаа толиноос нууж өөдөөс нь инээх, эмээх

Өрөөл бусдын өвөрт шурган баахан уйлаад, ээнэгшмээр санагдах

Өндрөөс өндөрт хэрнээ өрдсөн дотор минь орших бяцхан шалтгааныг хайрлах, харамлах

Өнгөө гээж, үнэрээ үлдээн унах навчсын амийг хөлөөрөө таслан гишгэлэх

Яагаад ийм зүйл болсныг толиноос нууж өөдөөс минь би инээх, элэглэх

Яг л хурын дусал хөлгүй далайд унахдаа өөрийгөө золих шиг өөрөөлийг тэтгэх

Яагаад ийм зүйл болсныг толиноос нууж өөдөөс минь би л инээх, элэглэх

Өмнөөс тосох, өнгөрсөнд үлдэх итгэлийг зүрхнийхээ тогшилтоор тэжээж

Явахыг чинь тэвчиж, ирэхийг чинь л хүлээх....



Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

. 2014-04-08 -

Бичсэн: Зочин
Яг л амьдрал шиг ...
. Шууд холбоос

. 2012-08-20 -

Бичсэн: Зочин
sohrood haraa oroh hurtlee harin hezee emegteichuud bugd sohorch bj ooriigoo aldaj bj uhaarliig oldog
. Шууд холбоос

Миний тухай

Яг лянхуа шиг урганам... амьдарнам...

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 12 » Нийт: 30
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax