Аз жаргалын эрэлд...

. 2012-08-13 - Ийм намараар...



Ийм нэг намараар

Навчис наранд дурлан хэрхэн хагсарч үхэхийг хармаар...

Надаас холдох бас ор үл олдох дурсамжаа хаа нэгтээгээс хаймаар...

Намаг балчиг харанхуйн  гүнд хав халуун байгааг мэдрэх... тэсч ядмаар...

Ганцаараа баахан хэсүүчилмээр балгас, туурь хуучин сүмээр

Гандсан үсээрээ цэцэг сүлжиж газарт тарин ургахыг нь хүлээмээр...

Нуураа орхин өөдөө тэмүүлэх шувуудад атаархах хэрнээ зүхэх

Нүцгэн биеэрээ  ус ундаалан  цөөрөмд баахан шумбамаад

Өрөөсөн жигүүр,  үл үзэгдэгч гэрэлт титэмтэйгээ ярьсаар  ойн жимээр гэлдрэх...

Гэрэл гэгээгүй гэюүрсэн тэнгэрийг уйлтал нь ширтэж, салхи үүсгээд

Гэртээ ч оролгүй хорвоогоор нэг нисэлдмээр цэцэгсийн сүнстэй...
                                                                                                    
                                                                                                     Ийм нэг намараар




Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

. 2014-04-08 -

Бичсэн: Зочин
Гайхалтай хүн ер нь өөртөө эрх чөлөөг өгч баймаар...
. Шууд холбоос

Миний тухай

Яг лянхуа шиг урганам... амьдарнам...

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 8 » Нийт: 30
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax