Аз жаргалын эрэлд...

. 2012-08-20 - Халгай гоё цэцэг...



Миний бодлоор энэ хорвоод эрчүүд байхгүйсэн бол хичнээн сайн, тавтай, тухтай байхсан. Уурлаж ундууцах шалтгаан байхгүй. Мэдээж би өөрөө хэн нэгэн сайхан санагдсан бүсгүйгээ хайж, гүйсээр байж өөрийн болгоод түүнийгээ хүсэмжлэн хайрлана. Тэрсүүд мэт боловч эр хүйсийг би үзэн ядаад удаж байна. Учир утгагүй бүдүүн хатуун дүртэй гарууд... Үнэн хэрэгтээ өндөг шиг хэврэгхэн, өрөвдмөөр хайр халамжийн наранд ургагч эмзэгээс эмзэг ургамлууд...Өвдөлт, ганцаардалт, үзэн ядалт гэдгийг тэд оромддог. Тэдний хажууд сарнай, цахирмаа, кактус гээд... энэ мэдээж сайхан үнэр өнгөтэй цэцэг биш л дээ гэхдээ л ховорхон тохиолдолд хосгүй гоо дэлбээгээ харуулдаг өргөст цэцэгсийн нэг...


Эмзэгхэн ургамлуудын дэргэд өргөслөг бид дандаа өөр байсаар ирсэн. Бидэнд харагдах, үл харагдах өргөслөг эд эсүүд байсаар ирсэн...Байсаар ч байх болно. Хэн нэгэн халдах гэж оролдвол хатгана... Тиймээ цэцэг бүхэнд ил далд өргөс байсаар байх болно... Магадгүй хогийн ургамал гэгдэх халгай ч үүнд хамаарна. Тэр цэцэг гэж магтуулдгүй ч өргөслөг гэдэгийг хүн бүр мэддэг. Тэгэхээр тэр минийхээр хамгийн халуухан хатгалттай дур булаам цэцэг... Халгайг цэцэг гэж харж чаддаг болсон цагтаа л хөөрхийс түүнд түлэгдэх  мэт халуухнаар хатгуулах зовлонгоос ангижрах биз. Гэхдээ халгайг цэцэг гэж  мэдэрдэг болсон цагт шүү дээ...


Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

. 2014-04-08 -

Бичсэн: Зочин
Тийм ээ... эмэгтэйчүүд агуу шүү мундаг... бид яг л адилхан хүмүүс...
. Шууд холбоос

. 2012-08-21 -

Бичсэн: Зочин
yostoi oilgosongui. yu yu yasan yasan halgai genee ?
. Шууд холбоос

. 2012-08-20 -

Бичсэн: xvv
Би бас нэг ургамал байх нь дээ...
. Шууд холбоос

. 2012-08-20 -

Бичсэн: Зочин
Woooooooooooooooooow
. Шууд холбоос

Миний тухай

Яг лянхуа шиг урганам... амьдарнам...

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 7 » Нийт: 30
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax