Аз жаргалын эрэлд...

. 2012-07-18 - Урагшилж байг тэр




Цаг хугацааг яг ингээд зосгоочих

Санаа алдах  тоолонд минь ухарч байг тэр

Үнсэлт, янаглалын эрчмээр суларсан баадуу нь чангарч

Үзэн ядалт, өршөөл, итгэлцлэлийн ээнэгшлээр урагшилж байг тэр...

Шууд холбоос

. 2012-07-18 - Явахыг чинь тэвчиж, ирэхийг чинь хүлээх


Явахыг чинь тэвчиж, ирэхийг чинь хүлээх

Яг зүрхний ховдлоос цагаан тагтаа дэрхийн үргэх шиг сэтгэл хоосорч чамд гомдох

Яагаад ийм зүйл болов гэж элгэн тушаа өвдөхийг гайхшрах, гансрах

Яг л сүү усанд уусч зэгэл болох шиг чиний хэнэггүйдэлд дасах, дасгах

Өөрөө өөрийгөө гээж буйгаа толиноос нууж өөдөөс нь инээх, эмээх

Өрөөл бусдын өвөрт шурган баахан уйлаад, ээнэгшмээр санагдах

Өндрөөс өндөрт хэрнээ өрдсөн дотор минь орших бяцхан шалтгааныг хайрлах, харамлах

Өнгөө гээж, үнэрээ үлдээн унах навчсын амийг хөлөөрөө таслан гишгэлэх

Яагаад ийм зүйл болсныг толиноос нууж өөдөөс минь би инээх, элэглэ...
Шууд холбоос

. 2012-05-18 - Загас мэт

                        

     Дув дуугай яг загас шиг болчихмоор санагдах юм.  Чармай нүцгэн, нүглээ нүднүүдээс нуух ч эрхгүй. Нуух ч нүгэлүй болчихмоор санагдаад. Аавдаа хайртай гэж яаж хэлэхээ ухаж ядах шиг өрөвдөм биш.  Ээждээ үнэрлүүлэх, "эр хүнд эрхлэх" шиг хуурмаг биш гэдгийг мэдэх шиг. Ив ил. Гэхдээ таг чимээгүй.
                         

Далд нууц болчихмоор байх юм. Нүдээ анисхийхэд загасны сүүл шарвах л үзэгдэх. Чихээ таглахад загасны үмхэлт л дуулдах. Сэтгэлээ анирдахад лусын дагинас л дуулалдах шиг тийм чандын чимээгүй.
Төсөөлшгүй гүн дотогшоо. Таг харанхуйн гэгээ шиг үнэн. Тэгсэн ...
Шууд холбоос

. 2012-05-16 - Алга бол

 



Уйлах гээд нулимс гарахгүй шиг гачлантай

Унтах гээд нойр хүрэхгүй шиг зовлонтой

 Хар дарсан зүүд шиг  тарчлаантай

Харалган сохор шөнө шиг бөглүү

Уйтгар гуниг чи надаас зайл ...

Урдаас тосох гэрэлт ирээдүйг би хүлээж байна




Шууд холбоос

. 2012-05-10 - Нэгэн жаал хүүгийн тухай

 

Нэгэн жаал хүү бий. Өнгө зүсээр бусдаас ялгарах зүйлгүй. Харин бяцхан хоёр гараа хавсран залирах нь бусдаас тэс өөр. Яг л халтар арвай шиг. Энгийн хэрнээ эгдүүтэй, эгэлгүй.


Тэр буйдхан газар ганцаархнаа амьдардаг. Оромж гэр нь гэж яг л “ногоон эрэг” /кино/-ийнх шиг өвс навчаар бүрхэгдсэн “өглөө, өдөр, үдэш, шөнө” бүгд чанараараа мэдрэгддэг тэнд нь. Салхи хүүгэх, бороо зүсрэх,  цас лавсах, болжмор жиргэх, яргуй нүдлэх, гол урсах, загас үржихийг хүртэл тэр сонсдог.  Тэр өдөр бүрийг нэг маягаар угтдаггүй ч дандаа нараас түрүүлж босоод нарыг сэрэхийг эрмэлздэг.  Харин шөнө болохыг тэсэн ядан хү...

Шууд холбоос

. 2012-05-03 - Хэнд ч юм, яагаад ч юм...

Хэнд ч юм яагаад ч юм гомдоод, гомдоод байгаагаа хэлье гэхээр гомдсон шалтгаан үл олдоно. Хэн нэгэн,  нэгэнтээ хүнд гомдох нь тэнэгийн зан гэж хэлсэнчлэн би усан тэнэг хүн юм шиг байна. Учир нь дотор минь хачин жигтэй лүглийж, дүнсийгээд нартай өдөр ч сүүдэртэй мэт. Эргэн тойрон хүмүүс инээлгэх гэж хичээсэн ч хар дарсан зүүд шиг гайтай бөглүү гуниг бэтгэрэлт элэг, зүрхэнд минь нэвт шинэчихсэн юм шиг арилж өгөхгүй нь. Яг л шарталтын маргаашийн зовиур шиг яаж ч болохгүй өвтгөөд байна. Би гуниглаад байна.


Яг юунаас болсноо хэлж мэдэхгүй ээ. Магадгүй, зүгээр л бусад шиг “таарсан, таалагдсанд тооцо...

Шууд холбоос

. 2012-04-18 - Шүлэг биш, бус биш


Тосгүй, чихэргүй нимгэн шар бэн шиг энэ сар

Тоостой мөстэй угаадастай гудмын үзүүрт амттайхан мэлтийнэ

Багадаа идэх дуртай байсан ганц хүнс шиг тэр сар

Гэртээ хурдан харихыг яаруулах шиг чанх өмнө дүнхийнэ

Модтой чихэр шиг, эсвэл давстай чипс шиг толбот энэ сар

Тэртээ он цагийн аглагт мартагдсан үлгэрийг чихэнд шивнэх шиг

Дуртай дуугаа амандаа хүлхэнгээ нуугадангүй унтдагсан энэ сарнаас

Гэтэл  дух гурав дахь мэлмийн тус газарт минь шургалчихсан

Тэнгэрт нар мандсан хойно тархинд зүүдээ үлдээчихсэн байдагсан

Дув дугариг гамбир шиг энэ сар

Дуугай л бай бүх юм өмнө чинь байна алхаад бай...
Шууд холбоос

. 2012-04-04 - Алжаасан уу? амрах уу?


Шууд холбоос

. 2012-04-03 - Муу муухайгаас өөрийгөө хайхуй...




Түнэр харанхуй гэрэл гэгээг дөвийлгөнө
Тэнэглэл , мунхаглал цэцэн билэгтнийг тодруулна
 Амлахгүй, итгэхгүй, зүтгэхгүй байхуй намайг ирлэнэ
Алхам алхмаар холдох бас ойртох цаг хугацаанаас би муухайг хайна
Амьдрал тэр чигтээ сайн сайхнаар дүүрчихвэл яанаа гэхээс айна 
Аз жаргалын үнэ цэнийг зовлон зүдгүүр хурцалдаг учраас
дандаа жаргахаас үүрд сайхан байхаас, үргэлж сайн байхаас айна...
Амттайгаас, амар тайвнаас, баяр цэнгэл, дурлал хайраас айна, дайжина би
Дэндүү сайхны охь чимх муухай байдгыг ойлгосон учраас хайна 
Харсан, үзсэн, мэдэрсэн, мэдсэн бүхнээсээ  муу муухайг нь хайна би...
Аль муу муухайгаа...
Шууд холбоос

. 2012-03-26 - Юу гэж нэрлэх вэ?

Яг  нэг ийм гэгэлзсэн бүүдгэр тэнгэр шиг гэрэл гэгээ, зузаан саарал үүлний цаанаас тусан ядаад байгаа юм шиг сэтгэлийн мэдрэмжийг юу гэж “нэрлэх” вэ?. Ямар  ч салхигүй. Ямар нэгэн юм болохыг хүлээж байгаа юм шиг анир гүмхэн.  Халуун бүхнээс залхсан юм шиг үл мэдэгхэн сүүдэр татуулсан. Үргээд нисчихсэн шувууд дахиж хэзээ ч ирэхгүй юм шиг ийм амгалан...Үнэр, өнгө, эгшиг, сэрэхүй, биширхүй гэсэн ангид тусдаа хэмжүүрүүд байхгүй. Нэгэн цул. Яг  л тэмүүлэл тэмцлийн нэгдэх торгон агшин шиг тайвширмаар.  Тайтгармаар...Үнэн сэтгэлээсээ шунан дурламаар, ийм мэдрэмжийг юу гэж нэрлэх вэ? Юу гэж ...

***



...
Шууд холбоос

Миний тухай

Яг лянхуа шиг урганам... амьдарнам...

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Хуудас: 2 » Нийт: 3
Өмнөх | Дараагийн