Аз жаргалын эрэлд...

. 2013-06-12 - Би халширдаггүй хүн

Харахад даруухан, хэрийн зүйлд яаран хөдөлдөггүй, буурь суурьтай мэт харагдавч чухамдаа би их дүрсгүй хүн л дээ. Эх эцгээс минь надад заяагдсан дөлгөөн төрх, тулхтай төлөвшил намайг бусдад нухацтай, бодь хүн мэт харагдуулдагч “гэнэн, сониуч ” бяцхан охин дотор минь нуугдсаар байгааг хэн ч олж мэддэггүй.

Тиймээс ч “болохгүй” гэдэг хориг надад “яагаад болохгүй гэж” гэсэн асуултын нэхэлтэй тусдаг. 5 настай байхдаа би автобусны цонхны хүрээ төмөрт хэлээ нааж байсан юм. Хэдийгээр ээж мааньболохгүй гэж хичнээн захисан ч би эсрэгээр нь хийж, харин ч долоож турших зүйлийнхээ төрлийг  бодож олсон байлаа. Эхний туршилт хүйтэн, хэл маань бага зэрэг наалдсан ч надад таалагдаж гоёмсог харагдсан болгоноо долоож үзнэ гэж би дотороо шийдсэн байсан юм. Дараагийн туршилт маань аавын маань ажлын газрын хүнд том хаалганы цэцгэн хээтэй гуулин бариул байж билээ. Идэр есийн жавар тачигнаж, бүхнийг цан хүүрэг бүрхсэн байхад, ганцхан тэр бариул гоё шаргал хэвээрээ байгаад гайхсан би хурдан туршиж үзэхийн мөн болж, долоож орхисон. Харин үр дүнд нь халуун зүйл идэж, ууж чадахгүй хорссон хэлтэй хүн хэд хоног шаналсан юм даг. Хүнд харагдахаас айж хэлээ шувт татсан учраас хөөрхий хэлний минь арьс хэд хоногтоо л тэр бариулд толбо болон үлдсэн.  “яагаад болохгүй гэж”-н туршилтыг би ийнхүү 5 наснаасаа эхэлсэн нь болохгүйд хүлэгдэж,  “төлөв түвшин хүн” гэсэн шошготой, эрсдлээс зайлсхиймтгий, уйтгартай, нэгэн хэвийн нийгмийн хайрцганд савлагдахаас намайг аварсан гэж боддог. Яагаад болохгүйг нь мэддэг болсон ч одоо хэрнэ би тэр гуулин бариулд хэлээ наахад бэлэн байна. Учир нь хөлдүү бариулаас хэлээ гэмтээлгүй салгах туршлагыг би сураагүйл байгаа шүү дээ. Минийхээр амьдрал тэр чигтээ л туршилт, харин хашрахгүй, халширахгүй туршсан хүн л асуултынхаа хариултыг олно.

             Хашрах, халширах гэдэг үгсийн утгыг гүн гүнзгий ялгаж тайлбарлаж мэдэхгүй ч утга санаа эсрэг тэсрэгийг илэрхийлж байх шиг. Амсаж эдэлсэн зовлон, зүдгүүртээ нухлагдан доройтох, амжилтгүйн гутрал, хэн ч биш байхын айдас, аз жаргалыг хэзээ ч олохгүй бол яанаа гэсэн түгшүүр бүгд зориггүй хүний зовлонгоос үүссэн сэтгэлийн шарх юм. Ийм хүнийг халшрамтгай хүн гэдэг. Аз болоход надад тийм шарх алга. Харин сорви нь, амьдарлаас надад өгөгдсөн даалгаваруудын туршлага нь үлджээ. Анхны хайрын бүтэлгүйтэл гомдол цөхрөл, бусдын буруутай үйлдлээс болж анхны үрийнхээ уйлах дууг сонсох чадаагүй гунигт дурсамжууд маань надад би дахиж хэзээ ч тэгэхгүй биш. Харин ахиад ийм байдлыг давтахгүйн тулд би яах ёстой вэ? гэсэн сэтгэлийн хат, алдаагаа амжилттай даван туулах арга ухаанд сургасаар л байдаг юм.

Тиймээ би хаширдаггүй хүн. Би бусад юу гэх бол гэж бодохоос, бусдын нүдэнд яаж харагдахаас, бусад намайг зэмлэхээс айдаггүй. Хэдийгээр бусдын нүдэнд би амьдралынхаа талыг туулж 30 насны босго шүргэж буй намбалаг бүсгүй боловч дотор минь бүхнийг мэдэх гэж, чадах гэж эрмэлзэгч гэнэн, сониучхан балчир охин байсаар л байгаа. Амьдралаас би аз жаргалыг олох гэж хайхгүй ээ. Харин халширахгүй туршсан туршилтуудын маань нийлбэр намайг аз жаргалд хөтлөнө гэж итгэдэг.  Эцэст нь хэлэхэд, “Цоож зүүсэн хаалга хулгайчийн нүдийг соронзддог. Харин нээлттэй үүдийг хэн ч тоож эвдэггүй” гэсэн үг бий.  Үнэндээ цоожтой хаалга бүрийн цаана алт, эрдэнэсээр дүүрэн авдар, гурван хүслийг нь биелүүлэх бэрдтэй ваар, хүссэн газарт нь хүргэж өгдөг Аладины шидэт хивс байхгүй ч байг хамаагүй. Харин тэр хулгайчид, цоожтой хаалганы цаана юу байгааг олж харах гэсэн гэгээн тэмүүлэл бий болж, бат бэх цоожыг эвдлэх гайхамшигтай сайн төлөвлөгөө боловсруулж, магадгүй ямар ч цоожыг онгойлгож чаддагбүтээлч туршлага үлдэхгүй гэж үү?

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

. 2014-04-08 -

Бичсэн: Зочин
Tiimee er ni bol hun buriin dotoodod negen jaal huu, ohin nasan turshid ni baisaar baidagt itgedeg...
. Шууд холбоос

Миний тухай

Яг лянхуа шиг урганам... амьдарнам...

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 1 » Нийт: 30
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax