Ийм нэг намараар
Навчис наранд дурлан хэрхэн хагсарч үхэхийг хармаар... Надаас холдох бас ор үл олдох дурсамжаа хаа нэгтээгээс хаймаар... Намаг балчиг харанхуйн гүнд хав халуун байгааг мэдрэх... тэсч ядмаар... Ганцаараа баахан хэсүүчилмээр балгас, туурь хуучин сүмээр Гандсан үсээрээ цэцэг сүлжиж газарт тарин ургахыг нь хүлээмээр...
Нуураа орхин өөдөө тэмүүлэх шувуудад атаархах хэрнээ зүхэх Нүцгэн биеэрээ ус ундаалан цөөрөмд баахан шумбамаад Өрөөсөн жигүүр, үл үзэгдэгч гэрэлт титэмтэйгээ ярьсаар ойн жимээр гэлдрэх... Гэрэл гэгээгүй гэюүрсэн тэнгэрийг уйлтал нь ширтэж, салхи үүсгээд Гэртээ ч оролгүй хорвоогоор нэг нисэлдмээр цэцэгсийн сүнстэй... Ийм нэг намараар
|
. 2014-04-08 -