. 2012-05-18 - Загас мэт
Дув дуугай яг загас шиг болчихмоор санагдах юм. Чармай нүцгэн, нүглээ нүднүүдээс нуух ч эрхгүй. Нуух ч нүгэлүй болчихмоор санагдаад. Аавдаа хайртай гэж яаж хэлэхээ ухаж ядах шиг өрөвдөм биш. Ээждээ үнэрлүүлэх, "эр хүнд эрхлэх" шиг хуурмаг биш гэдгийг мэдэх шиг. Ив ил. Гэхдээ таг чимээгүй.
Далд нууц болчихмоор байх юм. Нүдээ анисхийхэд загасны сүүл шарвах л үзэгдэх. Чихээ таглахад загасны үмхэлт л дуулдах. Сэтгэлээ анирдахад лусын дагинас л дуулалдах шиг тийм чандын чимээгүй. Төсөөлшгүй гүн дотогшоо. Таг харанхуйн гэгээ шиг үнэн. Тэгсэн хэрнээ шилэн хорготой тунгалаг усанд бүгдийн өмнө ив ил, чармай нүцгэн баймаар санагдах. Яг л загас шиг...
|
Сэтгэгдэл бичих ::
Найздаа илгээх ::
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|
. 2012-09-07 -