Гар хөлрөөд бие чичрээд хэрэг алга Гадаа халуу шатавч сэтгэлд идэр ес тачигнана Нүдээ аниад ч амрах сөхөөгүй тархинд бараан зах шуугиж Нүүрлүү унжсан үс хормын төдий цайж нүцгэн үнэнийг илчлэх Гэдэс цатгалан ч зүрх өлсгөлөнгийн хэмнэлээр лугшиж Гэртээ хэрнээ хамаг сүр хорвоогоос ангид тэнүүчлэнэ Уур мэт савсах халуун тунгалаг биеэ хураагаад би Усан дусал эсвэл шүүдрийн ус болон бусдын өлмийд шингэмээр...
|
. 2014-04-08 -