. 2013-01-04 - Магадгүй чи цэцэг
Намайг л гэж чи тэндээс ирсэн байх Нас буян гуйдаг бурхны дэргэдээс зугатсан байх Алгаа хавсран гуйсан авралын минь оронд Алгуурхан, бүр дотроос минь надруу зүглэсэн байх Би үнэндээ чамайг хүлээгээгүй Бэтгэрч, санах, догдлох, гомдлохыг би мэддэггүй байсан Гэхдоо одоо харина гэвэл чинь дагаад л ниснэ... Битгий... гэж гуйхгүй ээ зүгээр л нисчихнэ ...
Уйлагнасан тэнгэрийн нулимсыг чи л миний гараар арчуулж Урьд минь дэлгээтэй ноорхой номноос шинэ хуудас нээлгэсэн шүү дээ... Бяцхан гар, булбарай цэцэгсийн дэлбээ зүүдэнд минь дандаа л харагддаг Магадгүй бяцхан гар би, чи цэцэгс байсан байх Маргааш л “энгэртээ зүүнэ” гэж амлаад чамайг би тасалсан Тэгээд л сэрчихсэн,....магадгүй чи цэцэг
|
Сэтгэгдэл бичих ::
Найздаа илгээх ::
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|
. 2014-04-08 -