Аз жаргалын эрэлд...

. 2012-02-10 - яруу найраг гэдэг бол зүрхний цус алдалт

Тийм гэхийн аргагүй тэрсүүд араншинтай

Тэгээд яадгийм би өвөрдүүлж биш өөлүүлж амьдрах гэсийм

Мугуйд зөрүүд гэж чичлэ загна намайг

Мөрөөрөө монголоороо үлдэхийг би илүүд үзнэм. Би хөдөөнийх

                                               

* * *

 Уртаас урт тас хар үс урд насанд минь намайг аргамжжээ

Улаан орхимж шар таншинтай ламхай би урт тэр үстэй ямар үйлээр холбогдоо вэ?

Зүүд зэрэглээний чанадад зүгээр л ялгуун нэг бүсгүй бүртийнэ

Цагаан сармай хэвнэг танхил гоолиг цогцос

Үйлийн үргүй талимаа үнэрийг тэмтрэхийн аргагүй энгүүн

Яая даа энэ миний үйлийн үр

Яг бодь сэтгэлийн өмнөх дэмийрэл

Тэр гээд хэлчихмээргүй алдар

Тэгээд цааш нь ярихын эрхгүй гуншин

Яая даа яая энэ миний тавилан

Яг замаараа зүглэхгүйн юм бол яах гэж  би хүн болоо вэ?

Урт үс богиносохын чимээгээр   үйл минь төөрнө

Угаас ерөөлөөр заяасан төөрөг анайрана.

Зайгуул тавилангаар учирсан хонгор минь

Замаасаа буц даа тэр нь чамд өлзийтэй.

Яая даа яая энэ миний тавилан

Яг замаараа зүглэхгүйн юм бол яах гэж  би хүн болоо вэ?


* * *

 Ууя уйлъя нулимсаар чинь ундаалъя гэж хүмүүс гуйна

Уу уу чадвал бүхлээр нь залги гэж би далдуур шахна чадахгүй, амжихгүй тэд

Цангаад өлсөөд гуйв уу?хөөрхийс. Гэтэл үгүй. Гэдэс нь цатгалан хэтэвч нь зузаан тэд

Зүгээр л сэтгэл  нь ядуу, сэтгэлгээг нь зэлмүүн тэд

Ид инээ ичгүүрээр минь цад та нар ингэлээ гээд барагдахгүй, чадагдахгүй би

Өвчүүн тус газар өрөвдмөөр өмөлзмөөр өширмөөр хөндүүр төрөв надад

Өөх ч чи биш булчирхай ч биш өөдөс цөвдөл шиг  амьтадыг хараад тэгээ биз хөөрхийс...

Түнэр харанхуйн дунд тэг цэг нэг...

Түнээс цааш хэсэг яваад нэг нэг цэг...

Цэг цэг цэг миний амьдрал  үргэлжилсээр

Түг түмэн чимээ сонсдсоор л хэрнэ нэг цэг, цэг нэг

Гэнэт цонх нээгдэнэ нэг нэг нэг...

Гэрэл нэвт  цонхноос цааш, ашгүй ор хоосон  тэг тэг тэг

Одоо л миний амьдрал эхлэх нь цэг цэг нэг...
 

Тэээр дээр тэнгэр байдаг тэгээд би дандааа дээшээ тэмүүлдэг

 Одоо би газарт томилолттой байгаа ч овог угсаа

Удам угшил минь тэээр дээр бий

Томилолтоо дуусахаар удахгүй би нутаг буцна

Тэгээд тоглоом шиг, дуу шиг, жүжиг шиг амьдралын тухай аян замын тэмдэглэл тэрлэнэ

Тэндэхийн оршин суугчдад  тэмдэглэлээ тайлагнана

Тэгээд амьдралд аялагч хэдэн галав дахь илчээр цоллуулна

Тэээр дээрх ертөнцдөө өнө удаан орчсоор л...

Тэгээд цаг нь болохоор дахиад л хаа нэгтээ томилогдоно

Тэгэхдээ удахгүй эээ ахиад гэрлүүгээ буцаж таарна

Тэээр дээр миний оршихуй бий
****

Нүдээ аниад тэнгэрийг нэг боддоо

Нүүгэлдэх их утаа, тэртээх цагаан үүл,  манан будан дундаас

Тэнгэрийг тэрийг тэмтрэх гээд нэг оролддоо

Нүдээ анидаа нүүрээ хаврын анхны бороонд норж байна гэж төсөөл дөө

Нүүрэлдэн  буусан тэр амттай шимийн дусал яг л чамд шунан дурласан мэт

Дусал бүр сэтгэлрүү чинь бүүр гүн нэвтэрч цустай нэгдэж бүх биеэр чинь урсаж байгааг мэдэр дээ

Нүдээ анидаа

Нозоорсон сэтгэл чинь сэрж ерөөөс байхгүй тэр чанагуухруу шунгаж

Нүүгэлтсэн эрэээн хорвоогооос бүүүр  огт оргүйруу уусах мэт алгасар даа

Нүдээ анидаа

 Хацар эсгэх шахам шунган нисэлдэх харайцайн жаргалыг сонсдоо

Жиргэлдсэн тэр шувуухайнууд жижигхэн байхын чинь гэрэлт мөрөөдлийг үхэлцэгт чинь авч ирснийг чаганадаа түг түг... түг түг ...амирлал

Тэгээд чив чимээгүй...

Нүдээ анидаа

 Нэвт норсон газраас эх орон минь үнэртэж, нээх гоё улаан нар усны мандалыг шүргэмэгц шажигнан уяхан замбативийг дуулж байгааг анирд даа

Нүдээ анидаа

Уушиг чинээндээ тултал тэлж, үхэлцэг чинь цээжиндээ тогтохгүй тонгочиж

буцалсан цус 10 зовхист булиглаж,  ангид тусдаа ертөнцийн аниргүйд одонгоо

Нүдээ анидаа...

 

:: Найздаа илгээх ::

Миний тухай

Яг лянхуа шиг урганам... амьдарнам...

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 27 » Нийт: 30
Өмнөх | Дараагийн