Аз жаргалын эрэлд...

. 2012-02-07 - чойномоо гэж

 Чойном оо гэж  жирэвгэр сахалт, онигор нүдтэй, янхигар шөрмөслөг биетэй. Цөс ихтэй эгэл монгол хархүү сэтгэлд бууна. Архи багагүй балгачихдаг. Балгасны халуунаа шүлгээрээ, нүдээрээ хэлдэг. Бүүр болохгүй бол нударгаараа үзүүлдэг. Зодоонд шалихгүй ч зориг нь нөхдийхөө төлөө өөрийгөө золихоос ч буцахгүй шазруун боржигон эр. Хосгүй авъяастан. Нэг  ийм дүр зураг буудгийм энэ найрагчийн тухай бодохоор... Ийм байсан байхдаа гээд бодохоор л өрөвдөөд өмөлзөөд байдгиймаа. тэр цагаа олж төрсөнгүйдээ ганцаардаж байсан байхдаа ах минь.  Угаасаа түүн шиг өөрийн гэсэн бодолтой шударга үнэнч хүмүүсийн цаг нь болох болоогүй бололтой юм... Хаана ч ийм хүмүүс хавчигдаж гадуурхагдаж байна.  Ул долоож бялдуучилж чадахгүй учраас даргадаа таалагдахгүй ажлаас нүд ирэхийн хооронд халагдана. Улстөр энэ тэрээ гэсэн балиар халдварт өвчинд харшилтай учраас  дээшлэхийн заяагүй. Ур чадвар авъяас нь байсан ч үзэл бодол нь тэрсүүд, зөрүүд гэж атаархагчид ялихгүйчүүд шөвөгдөж орон зайг нь хумина. Орь гацаар үлдэхгүйн тулд бор дарсаар зугаа хийн ойлгох нэгийг хайн дарсны ширээний ард эрхээ эдэлнэ. Өөрийнхөөрөө өөрөөрөө байх гэж уусаар өөрийгөө үгүй хийнэ.

  Энэ л түмнийхээ зовлон зүдгүүрийг цуглуулж

              Эгэл шүлэгч хуудас цаасан дээр зовдог юм

              Ядуу чадуу бүхний жаргал цэнгэлийг нийлүүлж

             Яруу найрагч хундага дарсан дээр жаргадаг юм аа гэжээ Чой ах минь...,

 Чой ах нар минь дээ...Өрөвдөхийн өмөлзөхийн...

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

. 2012-03-02 -

Бичсэн: hatanbuuveibaatar
za harin nohriig bol bi hezee ch yruu nairag ch gej helehgui shuu
. Шууд холбоос

. 2012-02-17 - АМАНДА

Бичсэн: Зочин
ҮНЭН ҮНЭН ҮНЭХЭЭР ҮНЭН
. Шууд холбоос

Миний тухай

Яг лянхуа шиг урганам... амьдарнам...

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 30 » Нийт: 30
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax