Аз жаргалын эрэлд...

. 2012-02-09 - толь

 Толь

Аль сургууль гэдгийг нь хэлээд яахав. Монголын том их сургуулийн оюутны бичиг баримт үнэмлэх хариуцдаг албаны өрөөнд ажлын хөөцөлдөлгөөний дагуу саяхан нэг орвоо.  Хаясан гээсэн бичиг баримтнаас эхлээд салан саваагүй нь хэтэрсэн түм буман оюутантай харьцдаг болоод ч тэр үү? Алба гүйцэтгэж байгаа 20 гаруйхан настай ажилтан бүсгүйчүүд нь их дориун ууртай. Зан ихтэй юмаа. Орж ирсэн оюутнуудыг чимээгүй ярь, нэг нэгээрээ орцгоо гэж командлана. Шилнийхээ дээгүүр ширвэж “соци” нийгмийн үлдэгдэл харцаар ширтэхийн. Өмнө маань үйлчлүүлж байгаа охиныг хүлээнгээ үүднийх нь хананы толинд нэг хараадхав. Гэтэл зав зайгүй ажилтай байсан өнөө албаны хүүхэн гуай. Алив толинд гарч харна шүү гэж ширүүллээ. Аазгай ч хөдлөх шиг, айх ч шиг.Гайхаж балмагдан хэлэх үг олдохгүй хэсэг түгдэрснээ. Яагаад? гэж асуухад наадах чинь албаны толь гэснээ ичсэн үү? яасан албаны өрөөнд байна шүү та гэж ажил хэрэгчдүү өнгөөр зандралтаа зөөлрүүлэхийг хичээв. Тэр төрийн албан хаагч бүсгүйн ертөнцийг "харах" үзлээр бол төрийн албаны толинд төрийн албаныхан. Тэр тусмаа, тухайн өрөөний залуу халуухан, зантай ааштай өөрсдөө л харах ёстой юм байх.  Тэгээд яг тэрхэн зуур “толио” харамлагч залуу эмэгтэй  “цасан гуа”-аас чи илүү сайхаан гэж хэлүүлэх гэж улайрдаг “хорон санаат хойд эх” шиг нь санагдаад явчихав. Үнэн голоосоо инээд хүрээд, бүүүр нэг... Сайхь эмэгтэй харин намайг хүлээж авахынхаа өмнө сахар сүү, хар кофег нямбайлан хольж сайн чанарын халуун ундаа бэлтгэв бололтой бараг 3 минут намайг чилээлээ.  Чилсэн би яахав бас л саваагүйтээд  гайтай тольруу нь ахиад л өөрийн эрхгүй харчихав. Харсан даруйдаа айв. Гар чамд үйлчлэхгүй гэх вий гээд..  30 минут хүлээлгэхгүй л бол яамай гэж бодоод хэсэг зогссоны эцэст эмэгтэй кофегоо амтархан балгах зуураа... алив тэгээд хэн гэнээ..юу юм гэж их  л төвөгшөөсөн байдлаар дуугарав. Лавлаж яваа асуудлаа хэлтэл компьютерийн гараа хэсэг товшилсноо. Уучлаарай таны нэр ус алга. Та наад асуудлаа ...тэндээс л асуу гэх нь тэр. Уг нь би тэндээс нь хоёр ч удаа асууж, гурав дахиа эдний хаалгыг татаж байгаа нь энэ л дээ. Түүнийгээ ч тайлбарлав. Гэтэл  тэгвэл би мэдэхгүй ээ. Энэ компьютер дээр л лав алга. Ер нь тэгээд танд оюутны үнэмлэх үнэхээр тийм хэрэгтэй байгаа юмуу. Бараг хэрэг болдоггүй юмдаа гэж хээв нэг хариулдаг байгаа. Хэлэх ч үг олдсонгүй. Толинд нь дүрсээ дусгачихалгүй гарахын түүс болж, хаалгаар нь гүйх нь халаг  гарлаа. Уул нь бол энэ толидогч бүсгүйчүүд чинь “танд хэрэгтэй юмуу гэж асууж байгаа зүйлээ л хийх гэж бидний татварын мөнгөөр цалинжиж суугаа байлтай?”. Ингээд жирийн иргэн би тольдогчдын өрөөнөөс “Тольдсон” хэмээн зандруулсан гэмшилтэй. “Оюутан байх хэрэгтэй юмуу” гэсэн дам басамжлуулсан гомдолтой гундуухан  гарваа хөөрхий.  Толь шил, тохь тух болсон том том төрийн албаны өрөөнүүдээ гэж...

 

 

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

. 2012-02-09 -

Бичсэн: Юмдүнчин
харин тийн шидэт толь минь шидэт толь минь гээд л сууж байдаг юм байлгүй дээ инээх
. Шууд холбоос

. 2012-02-09 -

Бичсэн: ulaankaa

Дош дошин дээрээ "хөөрхөн" томорчихдог иймэрхүү "хөөрхөн" нөхдүүдийг өөрсдийг нь нэг толинд харуулсахсан тийм ээ хө. алга ташилт
. Шууд холбоос

Миний тухай

Яг лянхуа шиг урганам... амьдарнам...

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 28 » Нийт: 30
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax