Аз жаргалын эрэлд...

. 2012-03-16 - Бурхан өршөөг гэж


Эээ тэнгэр минь өршөө, тэнд байгаа хэн нэгэн байвал. Хэрэв бүхнийг тольдогч байдаг бол өршөө гэж. Заримдаа энэ хорвоо бүр өршөөлгөх шалтгаангүй хүмүүсээр дүүрцэн юм шиг санагдах юмаа.  Хаашаа л харна уурлаж бухимдаж, урж тасдах гэсэн араатан шиг авиртангууд. Хайр энэрэлийн харцны оронд үзэн ядаж, өөлж, егөөдсөн шөвөг шиг хурц нүднүүд. Хэн ч биш гэж өөрөөсөө бусдыг үгүйсгэсэн “минийнэмхийлэн баригчид” –аар дүүрцэн. Толгойн дээрээ томоос том бухал овоолчихоод андынхаа араар өөр нэг анддаа түүний толгойн дээрх өвсний тухай уран цэцэн бурагсад. Авъяасгүй хэрнээ аархаж хэлбэрдэгч, авч олохын төлөө сүнсээ худалдахаас сийхгүйчүүдээр бялхциймуу? Бурхан өршөө гэж. Би ч гэсэн өөрөө буяны үргүй “энэ” муухай бүхнийг яаж ч чадахгүй. Яг дунд нь дасан зохицох гээд гэлдрээд байхыг бодоход, Би бас өөрөө энэ үзэн ядсан бүхэндээ уусаад байгаа хэрэг үү? Бурхан өршөө гэж.

 Алай салбадай шиг хэн нэгний үгээр баймааргүй байна-Тэрсүүд мугуйд гэнэ.

 Аавын захисан сургааль, ээжийнхээ үгэнд ормоор байна- Хуучинсаг, хөрчихсэн хүүхэн гэнэ.

Хүсэл сонирхол, сэтгэлийн тэмүүлэлдээ хөтлөгдмөөр байна- Замбараагүй, туйлбаргүй гэнэ.

Дулаан илч, дурласан зүрхэндээ эзэмдүүлмээр байна- Бодлогогүй, болчимгүй ...гэнэ.

Болохоос болохгүй хүртэл нь туучаад өнгөрий хамаа алга.Үсрээд л үхнэ биз гэнэ- тэнэг гэнэ.

 Ёооё яах ёстой хорвоо вэ? Бурхан өршөө гэж? Хорвоог жаргалын хот мандал гэж андуурчээ би “ Тэнэг, Тэрсүүд мугуйд, Замбараагүй, туйлбаргүй, Хуучинсаг, хөрчихсэн, Бодлогогүй, болчимгүй ...” Тэнгэр минь өршөө би андуурч “Жаргалын хот мандал” гэж энэ хорвоог...

 http://www.youtube.com/watch?v=uCHQsyvldPs

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

. 2012-04-13 -

Бичсэн: Зочин
aihtar yum bichjee atarhaj bn shuu bi bs ooriinhoo ertontsod ugee helj erh choloo hanhluulan uneneer seluur hj oguulehuin dalaigaar aylmaar orgichihloo
. Шууд холбоос

Миний тухай

Яг лянхуа шиг урганам... амьдарнам...

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 21 » Нийт: 30
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax