Аз жаргалын эрэлд...

. 2012-03-16 - Бурхан өршөөг гэж


Эээ тэнгэр минь өршөө, тэнд байгаа хэн нэгэн байвал. Хэрэв бүхнийг тольдогч байдаг бол өршөө гэж. Заримдаа энэ хорвоо бүр өршөөлгөх шалтгаангүй хүмүүсээр дүүрцэн юм шиг санагдах юмаа.  Хаашаа л харна уурлаж бухимдаж, урж тасдах гэсэн араатан шиг авиртангууд. Хайр энэрэлийн харцны оронд үзэн ядаж, өөлж, егөөдсөн шөвөг шиг хурц нүднүүд. Хэн ч биш гэж өөрөөсөө бусдыг үгүйсгэсэн “минийнэмхийлэн баригчид” –аар дүүрцэн. Толгойн дээрээ томоос том бухал овоолчихоод андынхаа араар өөр нэг анддаа түүний толгойн дээрх өвсний тухай уран цэцэн бурагсад. Авъяасгүй хэрнээ аархаж хэлбэрдэгч, авч олохын төлөө ...

Шууд холбоос

. 2012-03-13 - хүсэл тачаал бол урлаг юм


***



***

***

***

***

***

***



Шууд холбоос

. 2012-03-13 - Зүгээр л...


***

***

***

***

***


***


Шууд холбоос

. 2012-03-08 - Энэ хорвоо эрчүүдээр дүүрэн байсан сан бол ямар харанхуй, юутай уйтгартай байхсан болоо?

Инээхдээ гэрэл гэгээ цацаж, алхаандаа аясын салхийг дурлуулж, уйлаж дуулах хорвоогийн уянгыг энэ биедээ шингээсэн хангал согоо шиг халхын сайхан бүсгүйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе
Шууд холбоос

. 2012-02-28 - Хавар иржээ

Хавар иржээ. Нам унтчихгүй шөнөжин элдвийг бодон, орондоо хэдэнтээ хөрвөөлөө. Бушуухан өглөө болоосой гэж чилсэн биеэ өрөвдөн, хэн нэгнийг бодох гэсэн ч залхуу хүрэн хэвтэх зуураа унтчихаж. Хачин юм шүү. Уул нь унтмааргүй байсан юм жаахан ядарч, ганцаараа орондоо өнгөрсөн одоо ирээдүйг тунгаан хэсэг хэвтэх гэсэн юм сан гачлантай юм. Гэтэл шөнөжин хөрвөөсөн гэлтгүй сэтгэл маань нэг л хөнгөн, яг л амраг хайртдаа шөнөжин эрхэлж хоносон энхрийхэн шиг цовоо, тэгээд бас гүн нойрны амтанд дурлангүй сэрэх юм. Бие нэг л сэмбэгэр хангал согоо ч болцон юм шиг. Бүр ээжийнхээ хэвлийгээс гарсан хүүхэд шиг...
Шууд холбоос

. 2012-02-13 - Хачин их гунигтай өдрүүд минь чамд би хайртай...

 Өглөө бүр л нэг их гунигтай сэрэх боллоо. Өнгөрсөн  өдрүүд, ирээдүйд угтах хоногууд нэгэн хэвийн ингэж үргэжлэх мэт. Гэлээ гээд энэ их дүнсийнсэн  байдалд огт өөрчлөлт оруулахгүй. Бүр оруулахыг ч хүсэхгүй байгаад л баймаар байна. Хачин гунигтай харуусмаар өдрүүд ард хоцорсон  гэж бодож , гараа алдан сунайж хацраа тольдон, ямар хөөрхөн нүдтэйгээ гэнэт мэдэрч, цонхны цаана бороо дуслахыг зүрх догдлон харж болох ч. Нэг хэвийн гунигтай энэ өдрүүдийг ахиад жаахан үргэжлээсэй гэж битүүхэндээ залбирнам. Хаа нэгтээ гээсэн баяр баясгалан, аз жаргалаа сэтгэлийнхээ мухраас хайж олтлоо. Хаашаа ч хөдлөхгү...
Шууд холбоос

. 2012-02-10 - яруу найраг гэдэг бол зүрхний цус алдалт

Тийм гэхийн аргагүй тэрсүүд араншинтай

Тэгээд яадгийм би өвөрдүүлж биш өөлүүлж амьдрах гэсийм

Мугуйд зөрүүд гэж чичлэ загна намайг

Мөрөөрөө монголоороо үлдэхийг би илүүд үзнэм. Би хөдөөнийх

                                               

* * *

 Уртаас урт тас хар үс урд насанд минь намайг аргамжжээ

Улаан орхимж шар таншинтай ламхай би урт тэр үстэй ямар үйлээр холбогдоо вэ?

Зүүд зэрэглээний чанадад зүгээр л ялгуун нэг бүсгүй бүртийнэ

Цагаан сармай хэвнэг танхил гоолиг цогцос

Үйлийн үргүй талимаа үнэрийг тэмтрэхийн аргагүй энгүүн

Яая даа энэ миний үйлийн үр

Яг бодь сэтгэлийн өмнөх дэмийрэл

Тэр гээд ...

Шууд холбоос

. 2012-02-09 - толь

 Толь

Аль сургууль гэдгийг нь хэлээд яахав. Монголын том их сургуулийн оюутны бичиг баримт үнэмлэх хариуцдаг албаны өрөөнд ажлын хөөцөлдөлгөөний дагуу саяхан нэг орвоо.  Хаясан гээсэн бичиг баримтнаас эхлээд салан саваагүй нь хэтэрсэн түм буман оюутантай харьцдаг болоод ч тэр үү? Алба гүйцэтгэж байгаа 20 гаруйхан настай ажилтан бүсгүйчүүд нь их дориун ууртай. Зан ихтэй юмаа. Орж ирсэн оюутнуудыг чимээгүй ярь, нэг нэгээрээ орцгоо гэж командлана. Шилнийхээ дээгүүр ширвэж “соци” нийгмийн үлдэгдэл харцаар ширтэхийн. Өмнө маань үйлчлүүлж байгаа охиныг хүлээнгээ үүднийх нь хананы толинд нэг хараадх...

Шууд холбоос

. 2012-02-07 - Дундад гүрний өвөрлөгчөөр аялахуйд

 Бээжингийн дүнсгэр тэнгэр биднийг явахын өмнөх өдөр яав гэмээр хөх өнгөтэй болж, үүлээ хөөсөн. Нөгөө бөглөрч сааралтаад байсан их манан тоос нь ор мөргүй замхарч, бүхэл өдрийн турш бээжингийнх гэж хэлэхээргүй мэлтийссэн нь  3 хонохдоо ганц ч цэлмэг тэнгэр хараагүй надад эвэртэй туулай үзсэн шиг л содон байлаа. Задгай агсам салхи өдөржин  исгэрч, шороо тавьсан нь харин бээжинд намар ирсний дохио байсныг гудмаар нь нил хөглөрөх шарласан навчнаас сая анзаарсан юм.  Нэмэх 20 хэмтэй нов ногоон угтаж байсан их хотын гудмаж ийнхүү шарласан навчсаар өнгөө сольсон нь Их хотын хэмнэл үнэхээр хурдтай, х...
Шууд холбоос

. 2012-02-07 - чойномоо гэж

 Чойном оо гэж  жирэвгэр сахалт, онигор нүдтэй, янхигар шөрмөслөг биетэй. Цөс ихтэй эгэл монгол хархүү сэтгэлд бууна. Архи багагүй балгачихдаг. Балгасны халуунаа шүлгээрээ, нүдээрээ хэлдэг. Бүүр болохгүй бол нударгаараа үзүүлдэг. Зодоонд шалихгүй ч зориг нь нөхдийхөө төлөө өөрийгөө золихоос ч буцахгүй шазруун боржигон эр. Хосгүй авъяастан. Нэг  ийм дүр зураг буудгийм энэ найрагчийн тухай бодохоор... Ийм байсан байхдаа гээд бодохоор л өрөвдөөд өмөлзөөд байдгиймаа. тэр цагаа олж төрсөнгүйдээ ганцаардаж байсан байхдаа ах минь.  Угаасаа түүн шиг өөрийн гэсэн бодолтой шударга үнэнч хүмүүсийн цаг нь...
Шууд холбоос

Миний тухай

Яг лянхуа шиг урганам... амьдарнам...

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Хуудас: 3 » Нийт: 3
Өмнөх | Дараагийн